137.2 мянган ширхэг хувьцаа арилжжээ
Энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар нийт 84 компанийн 831.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг хувьцаа арилжигдсан байна. Өдөрт дунджаар 41.5 сая төгрөгийн гүйлгээ хийж, 137.2 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.
Үнэт цаасны ханш: Нийт 84 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 51 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Зах зээлийн үнэлгээ: Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 602.3 тэрбум төгрөг болж өмнөх сараас 30.0 тэрбум төгрөгөөр буюу 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 180.7 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар тус тус өссөн байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, Говь, МЦХ, УБ-БҮК, Сүү, зэрэг компаниуд орж байна.
Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 88.3 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “АПУ” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 288.46 тэрбум төгрөг болсон байна.