Монгол Улсын ДНБ 9.5 хувиар өснө гэж тооцоолжээ

2014 оны 8 сарын 06

Олон услын шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд нэг оронтой тоонд шилжинэ гэж таамаглажээ. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны эдийн засагчид 2014 оны эцэст Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Дэлхийн банк үүнд инфляцийн өсөлтийг чухалчлан авч үзсэн байна. Инфляци өндөр байгаа, төгрөгийн ханш суларсан нь дотоодын эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эдийн засгийн өсөлт саарах гол шалтгаан болно гэж Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Мөн инфляцийн өсөлтийг сааруулахын тулд мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэж үзжээ. Харин өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ 12 хувь болгон нэмэгдүүлээд байна. Азийн хөгжлийн банкны шинжээчид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйлийг “Оюутолгойн” олборлолт, экспорттой холбон тайлбарлажээ. Харин мөнгөний бодлогоо чангаруулахтай уялдаад уул, уурхайн бус салбарын өсөлтөд төдийлөн ахиц гарахгүй гэж үзсэн байна.   - See more at: http://www.gonews.mn/post.php?id=18504#sthash.c2iFRGEC.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6718
0 эможи
keyboard_arrow_up