Орон сууцны 1 м.кв талбай Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн ханштай байна

2025 оны 6 сарын 16

Arslan.mn

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас 1 хувиар өсжээ.

Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг байгаагаас  Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ өмнө оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн нь хамгийн их байгаа аж.

Харин Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг байна. Дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс Чингэлтэй дүүрэгт 22.7 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар өссөн хамгийн бага байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664093
0 эможи

keyboard_arrow_up