Долларын ханш дахин 3240 төгрөг болж өсчээ

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Эдийн засагчдын хэлж байгаагаар ам.долларын ханш цаашид өсөх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал ирэх саруудад хүндэрнэ гэдгийг сануулж байгаа. Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3220 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3240 төгрөг дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ энэ хөөсрөл дахин үүсэх төлөвтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Монголбанкнаас өнөөдөр /2022.09.12/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3225 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-тай тэнцлээ.

Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж ам.долларын шилжүүлгийг ч лимитийн дагуу хийж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640277
0 эможи

keyboard_arrow_up