Орон сууцны үнэ 31.6 хувиар өсчээ
2014 оны 7 сарын 22
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны 2 дугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.7 хувь, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өсчээ. Энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 33.1 хувь, Баянзүрх дүүрэгт 32.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 32.3 хувь, Баянгол дүүрэгт 30.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.3 хувиар өссөн байна. Харин өмнөх оны эцсийнхээс Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Сонгинохайрхандүүрэгт 0.3 хувиар буурчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6134
0 эможи