Экспорт өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 16.1 хувиар буурчээ
2014 оны 7 сарын 22
Монгол Улсын импортоор авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн зургадугаар сард буурч, 505.1 сая ам.доллар болжээ. Энэ нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Энэ нь хүнсний бэлэн бүтээгдэхүүн, автобензин, дизель түлш, нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ачааны автомашины импорт буурсантай холбоотой аж. Монгол Улсын нийт импортын гуравны нэгийг бүрдүүлдэг ачааны болон суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, автобензин, дизель түлшний импортын бууралт нийт дүнгийн 68.2 хувийг бүрдүүлсэн байна. Өөреөр хэлбэл 2013 оны эхний хагас жилд тээврийн хэрэгсэл болон автобензинийг импортоор авахад нэг тэрбум 37 сая ам.доллар зарцуулж байсан бол энэ оны эхний хагас жилд 741.3 сая ам.доллар зарцуулж 28.6 хувиар буурчээ.
Нэмж хэлэхэд 2014 оны эхний хагас жилд нийт 2.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6126
0 эможи