Үхрийн махны үнэ 1,6 хувиар буюу 165 төгрөгөөр өсчээ
Энэ сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7240 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7855 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” болон “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөг, хонины цул мах 1.6 хувиар буюу 125 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.