Наадмын төсөвтөө гар татсангүй

2014 оны 7 сарын 18

  Ардчилсан хувьсгалын үнэр үнэртсэн энэ жилийн наадмын сонин хачин амнаас ам дамжин яригдсаар байна. Сүр дуулиант наадмын нээлтэд “Хонхны дуу” эгшиглэж, бяр тэнхээт бөхчүүд нь нэгийн даваанаасаа эхлээд түнжин хагарсан гээд яриад байвал сонин их ээ.

Түүнээс илүүтэй өнөө жилийн наадам хэтэрхий үрэлгэн боллоо гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг 2,2 тэрбум төгрөгөөр тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнгөрсөн жил наадам зохион байгуулах нийт зардал 1,3 тэрбум төгрөг байсан бол энэ жилийн хувьд даруй 900 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Хэмнэлт хийхийг уриалаад байсан засаг ийнхүү наадамд үрэлгэн хандсанаа валютын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5971
0 эможи
keyboard_arrow_up