Өрийн үлдэгдэл 438.3 тэрбум төгрөгт хүрчээ
ҮСХ-оос Монгол улсын энэ оны эхний хагас жилийн байдлаарх нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан билээ.
Энэ оны зургадугаар сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 438,3 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараасаа 15 хувь, өмнөх оны мөн үеэс 2,9 дахин нэмэгдсэн байна. Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар эхний хагас жилд 133,9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж 30,1 сая хувьцаа худалдан борлуулжээ. Үүнээс өнгөрсөн сард 14,3 сая ширхэг үнэт цаас арилжиж, 28 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь харцангуй өндөр дүн болов.
Төв банкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш зургадугаар сард 1824.6 болсон нь өмнөх оны мөн үеэс 26,9 хувиар суларсан дүн болжээ. Түүнчлэн төгрөгийн юаньтай харьцах ханш өнгөрсөн сард 292.8 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 24,9 хувиар буурсан байна.
Гадаад худалдааны тэнцэл эхний хагас жилд 156 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 890.9 сая ам.доллараар доошилсон байна.