Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсчээ

2017 оны 10 сарын 13
Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар хүрчээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682.8 сая америк доллараар тус тус өсчээ.

Image result for ЭКСПОРТ, ИМПОРТ ӨСЧЭЭ

Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний есөн сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 682.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 235.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 161.2 сая америк доллар, автобензин 44.8 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 136.8 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 135.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 82.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48114
0 эможи
keyboard_arrow_up