Тэнхлэг зууч ХХК: Хуучин орон сууцны м.кв-ийн дундаж үнэ​ 1 сая 770 мянган төгрөг байна

2017 оны 9 сарын 19

Орон сууцны үнийн ерөнхий индекс наймдугаар сард 1.01 нэгж болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 0.88 хувиар өссөн болохыг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.61 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Arslan.mn

Харин шинэ орон сууцны үнийн индекс 1.14 нэгж гарсан бол хуучин орон сууцных 0.91 нэгж болж суурь үеэс 8.55 хувиар буурчээ. Энэхүү судалгаанд зах зээлд байгаа орон сууцны 90 хувь буюу шинэ, хуучин нийт 5000 орчим орон сууцны мэдээллийг хамруулсан байгаа юм.

Орон сууцны дундаж үнэ болон үнийн индексийн хувьд, сүүлийн нэг жилд төдийлөн өөрчлөлтгүй байсан. Харин хуучин орон сууцны борлуулалт шинэ орон сууцтай харьцуулахад илүү байна.

Түүнчлэн ойрын хугацаанд орон сууцны үнэ төдийлөн өөрчлөлт гарахгүй төлөвтэй байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ. Учир нь салбарын макро түвшний бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэх хүлээлтгүй байгааг онцолсон юм.

Шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 2 сая 90 мянган төгрөг орчим байгаа бол, хаусных хоёр сая 160 мянга харин хуучин орон сууцны м.кв-ийн дундаж үнэ нэг сая 770 мянган төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн орон сууцны борлуулалтыг дэмжих бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй гэж “Тэнхлэг зууч” компанийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн тодотгосон юм. Энэ дундаа арилжааны банкууд тодорхой шийдэл санал болгож эхэлснийг дурдсан. Хамгийн сүүлд том талбайтай орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах боломжийг судалж байгаа талаараа "Голомт банк" мэдээлж байсан. Харин эдгээр хөтөлбөр нь харилцан уялдаа холбоотой байвал орон сууцны борлуулалт илүү үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47221
0 эможи
keyboard_arrow_up