Ам.долларын албан ханш 2456.78 нэгжид хүрлээ

2017 оны 9 сарын 16

Arslan.mn

Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 2456.78 нэгжид хүрлээ. Ингэснээр есдүгээр сар гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 25 орчим нэгжээр сулраад байна.

Харин юаньтай харьцах төгрөгийн ханш 375.12 нэгжид, рубльтэй харьцах төгрөгийн ханш 42.59 нэгжид хүрч чангарсан байна.

Ийнхүү төгрөгийн ханш бусад голлох валютуудын эсрэг суларч байгааг зарим шинжээчид улс төрийн орчин дахь тогтворгүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар огцорсноос хойш ам.долларын албан ханш 13 гаруй нэгжээр чангарч, эсрэгээр төгрөгийн ханш сулраад байна. Пүрэв гарагт явагдсан гадаад валютын дуудлага худалдаагаар банкнууд 2460.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 59.6 сая ам.доллар худалдан авах, 367.29 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк 2460.50 төгрөгийн нэг ханшаар 26.7 сая ам.долларыг нийлүүлжээ. Харин банкнуудаас своп, форвард хэлцэл байгуулах санал ирүүлээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47085
0 эможи
keyboard_arrow_up