БНХАУ-ын Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулж, 6.5032 нэгжид хүргэлээ. Өнгөрсөн пүрэв гарагийн хаалтын арилжаагаар юанийн ханш жил хагасын хугацаанд анх удаа 6.5 нэгжээс доошилсон нь энэ юм.

Arslan.mn

БНХАУ-ын валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болоод байна. БНХАУ-ын  Төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийн өөрчлөлтийг хоёр хувьд барих бодлого баримталж буй.

Юанийн ханш ийнхүү өсч буй нь БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бодит нөлөө үзүүлнэ гэж “Nomura Securities”-ийн БНХАУ дахь салбарын шинжээч онцолжээ.