Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өслөө
2017 оны 9 сарын 08
Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3,277.20 кг алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт болж байна. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12,217,888 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй байна.
Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол Алт” аяныг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46785
0 эможи