“Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” хэлэлцүүлэгт урив

2014 оны 2 сарын 21

Манай улс дахь ам.долларын ханшийн өсөлт нь бизнес эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж,  гэрээний үүргээ биелүүлэхэд урьдчилан тооцоолох боломжгүй хүнд нөхцөл байдлыг үүсгэж буй талаар бизнес эрхлэгчид  гомдоллох болжээ.

 

Ам.долларын ханш 2013 оны зургаадугаар сарын 22-ноос 2014 оны хоёрдугаар сар хүртэл  1437-1747 төгрөг болож тасралтгүй өссөн байна. Валютын ханшийн энэхүү өсөлттэй холбогдуулан “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” гаргуулахаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани, хувь хүмүүс хандаж эхэлжээ. Тэд “Ам.долларын ханш цаашдаа ч зогсохгүй өсөх төлөвтэй тул энэ  хэмжээгээр  бизнес эрхлэгчдэд хохирол учирсаар байх болов уу” гэж байна.  

Иймд МҮХАҮТ -аас  нийт бизнес эрхлэгчдийг  төлөөлж, Монгол банк болон УИХ-д мэдэгдэл гаргахаар бэлтгэж буй аж. Үүнтэй холбогдуулан тус танхимын мэргэжилтнүүд  валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлон  2014 оны гуравдугаар сарын 7-нд МҮХАҮТ-д болох “Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал”  хэлэлцүүлэгт оролцохыг бизнес эрхэлэгчдэд санал болгожээ.

                                                                 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
466
0 эможи
keyboard_arrow_up