Ам.доллар өмнөх сараас 92 төгрөг 12 мөнгөөр чангарчээ
2017 оны 8 сарын 21
Монголбанкны зарласан ханшаар наймдугаар сарын 3-нд ам.доллар 2457 төгрөг 34 мөнгөтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар ам.доллар 2444 төгрөг 42 мөнгө болжээ. Ингэснээр ам.доллар төгрөгийн эсрэг 12 төгрөг 92 мөнгөөр суларлаа.
Харин долдугаар сарын 3-нд ханш 2352 төгрөг 27 мөнгө байсан бөгөөд сар гаруйн өмнөхөөс ам.доллар 92 төгрөг 12 мөнгөөр өссөн байна.
Харин юань наймдугаар сарын 3-нд Төвбанкны ханшаар 365 төгрөг 46 мөнгө байсан бол өнөөдрийн байдлаар 365 төгрөг 90 мөнгө хүрч 44 мөнгөөр өсчээ. Тэгвэл рубль дээрх хугацаанд 40 төгрөг 43 мөнгөнөөс 41 төгрөг 14 мөнгө хүрч төгрөгийн эсрэг 71 мөнгөөр чангарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46150
0 эможи