ХӨРӨНГИЙН БИРЖ: “Сүү" компанийн хувьцааны ханш 1.17 хувиар өсөв

2017 оны 8 сарын 18

Хөрөнгийн биржийн  I, II ангилалын 15  компанийн 149 098 ширхэг хувьцаа арилжсанаас 3 компанийн хувьцааны ханш өслөө.

 Тодруулбал 9  компанийн хувьцааны ханш буурсан бол 2  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 1.17 хувиар өссөн бол "Багануур” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.5 хувиар унав.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,175 ширхэг үнэт цаас 108 сая 546 500 төгрөгөөр, компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 221 ширхэг "Сүү" бонд 22 сая 100 мянган төгрөгөөр арилжсан байна.

Мөн  өдөр "MSE ALL" индекс 925.51 нэгж болж 0.21 хувиар бууурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд  төгрөгийг давав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46095
0 эможи
keyboard_arrow_up