МХБ: 13 хувьцаат компанийн хувьцаа өсчээ
2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “I”, “II", "III" ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 116,300 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Таван толгой" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол "Тахь-ко” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.43% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,108 ширхэг үнэт цаас 111,800,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 925.76 нэгж болж, 1.82%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,743,092,633,587 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ