Юанийн ам.доллартай харьцах ХАНШ чангарав

2017 оны 6 сарын 02

Сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд юанийн ханш чангарсан байна. Энэ нь дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн өндөр өсөлттэй үзүүлэлт болж, шинжээчдийн дэвшүүлсэн таамгаас давжээ. Түүнчлэн энэ оны I улиралд БНХАУ-ын валютын ханш мөн л шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлтэд хүрч байсан аж. Тиймээс шинжээчид ам.доллартай харьцах иений ханш тогтвортой байгаа учраас сүүлийн хагас жилийн таамгаа өөрчлөх шаардлага үүсээд байна. Харин “Moody's” агентлаг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан болон АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ сард бодлогын хүүг өсгөж магадгүй гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын Төв банк баримтлах бодлогодоо өөрчлөлт хийжээ. “Bloomberg”-ийн шинжээчид ам.доллартай харьцах юанийн ханш энэ оны эцэст 6.9 нэгжид хүрнэ гэж тооцоолсон байна. Ханшийн дөрвөн өдрийн өсөлтөөс өмнө шинжээчид юанийн ханш долоон нэгжид хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43948
0 эможи
keyboard_arrow_up