ХӨРӨНГИЙН БИРЖ: “Авто импекс"-ийн хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв

2017 оны 5 сарын 16

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 8  компанийн 34,894 ширхэг хувьцаа арилжсанаас 3 компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 4  компанийн хувьцааны ханш буурсан  бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.47 хувиар өссөн бол "Женко тур бюро” компанийн ханш хамгийн өндөр буюу 1.6 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,065 ширхэг үнэт цаас 199,640,440 төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 827.9 нэгж болж 0.64 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 446 тэрбум 813 сая 299 389 төгрөг боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43525
0 эможи
keyboard_arrow_up