НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгохыг бизнесийнхэн дэмжихгүй

2014 оны 6 сарын 11

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байгаа. Тус хуулийн төсөл батлагдсанаар татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчим бүрэн хангагдаж, олон улсын жишигт нийцсэн, оновчтой, тогтвортой татварын орчин бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм. Харин шинэ  хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгож өсгөснөөр бизнес эрхлэгчдийг дэмжинэ хэмээн үзэж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр тэдэнд НӨАТ-ын шинэчилсэн найруулгын талаар танилцуулж, НӨАТ-ын босго дүнг 50 сая төгрөгөөс дээш байхаар Засгийн газраас оруулж ирснийг бизнесийнхэн дэмжихгүй гэжээ. Учир нь 50 сая төгрөг гэдэг босго бизнес эрхлэгчдийг дэмжих биш харин ч сөрөг үр дагавар авчирна. Бүх бизнес эрхлэгч НӨАТ-ыг жигд төлдөг, босгогүй байх нь зүйтэй гэдэг санал хэлжээ. Ажлын хэсэг эдгээр саналыг нэгтгэн, хуулийн төсөлд тусгаад, дүгнэлтээ байнгын хороонд танилцуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4302
0 эможи
keyboard_arrow_up