ВАЛЮТ: Ам.долларын ханш 2423.16 төгрөг боллоо
Монголбанк ам.долларын ханшийг дахин өсгөж зарласнаар нэгжийн ханш 2423.16 төгрөг дээр тогтоод байна. 2017 он гарснаас хойш ам.долларын ханш тасралтгүй чангарсаар нэгдүгээр сарын 10-ний өдөр дээд түвшиндээ буюу 2498.75 төгрөгт хүрсэн юм. Үүнээс хойш төгрөг ам.долларын эсрэг 3.7 хувиар чангарч дөрөвдүгээр сарын 17-ний өдөр ам.долларын албан ханш 2404.89 нэгжид хүрч буурсан байна. Энэ нь одоогоор он гарснаас хойших доод түвшинд тооцогдож байгаа аж. Харин БНХАУ-ын юанийн хувьд Монголбанк ханшийг 351.88 нэгж дээр зарлалаа. Энэ нь өмнөх өдрөөс 11 мөнгөөр өссөн дүн болж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш 24 төгрөгөөр буусан ам.доллартай харьцуулахад юанийн ханшийн савлагаа бага байгаа гэж хэлж болохоор байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш нэгжийн ханш нь 349-355 төгрөгийн түвшинд хэлбэлзэж байна.