Ам.долларын ханш 200 төгрөгөөр буурлаа

2016 оны 11 сарын 11

Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа хийж 72.4 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Мөн Төв банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав ханшийн энэхүү огцом өсөлтийг түр зуурынх хэмээн мэдэгдэж, Монголбанк шаардлагатай бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл зах зээлд 72.4 сая ам.доллар нийлүүлсэнтэй зэрэгцэн 2627 төгрөг хүрээд байсанам.долларын ханш арилжааны банкууд дээр дунджаар 200 төгрөгөөр буурч эхэлжээ. 

Тодруулбал, 14:30 цагийн үед “Найман шарга”-ын ченжүүд нэг ам.долларыг 2720 төгрөгөөр зарж байсан бол 16:30 цаг гэхэд энэхүү ханш 2500 төгрөг болж, огцом буурсан байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг дунджаар 2470 төгрөгөөр зарж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38017
0 эможи
keyboard_arrow_up