Долларын ханш 2610 төгрөгтэй тэнцлээ

2016 оны 11 сарын 11

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Хоёрхон цагийн өмнө “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр тус зах дээр нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч 2610 төгрөгт худалдаалж байна.

Харин арилжааны банкуудад ам.долларыг 2420-2475 төгрөгөөр худалдан авч, 2446-2485 төгрөгөөр арилжиж байна.  Мөн “Номин карт” ББСБ 2475 төгрөгөөр авч, 2.495 төгрөгөөр арилжиж байна. Ийнхүү ам.долларын ханш нэг хоногт 110 төгрөгөөр өслөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37990
0 эможи
keyboard_arrow_up