Монгол төгрөгийг аврах ДӨРВӨН чухал алхам
Африкийн ядуу буурай орон Зимбабве албан ёсны валютаараа БНХАУ-ын юанийг сонгосон гэсэн мэдээ дуулдана.
Үүнтэй зэрэгцэн ам.долларын ханш хэдийнээ 2,400 төгрөг давжээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эрчимтэй суларсаар байна.
“Нөхөд өө, Төгрөг байхгүй бол Монгол байхгүй ш дээ” гэж нэгэн эдийн засагч анхааруулж билээ. Тухайн орны мөнгөн тэмдэгт эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа байдаг. Тиймдээ ч улс бүр валютынхаа ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд бүхнээ зориулдаг.
Гэхдээ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ТӨГРӨГИЙН ХАНШИЙН СУЛРАЛЫГ ТООХГҮЙ БАЙНА УУ? гэсэн хардлага төрж байна. Учир нь зах зээлд валют оруулж ирж, эдийн засгийн бүтцийг сайжруулах ёстой Засгийн газраас бодитой алхам хийсэнгүй өдийг хүрлээ.
Ханшийн уналт сонгуулийн дараа эрчимтэй өссөн. Тухайн үед Төв банкны удирдлагууд хүлээлтийг сааруулах хүчтэй алхам хийсэн нь бодлогын хүүг 4.5 функтээр нэмж 15 болгосон явдал юм.
Энэ алхам төгрөгийн ханш сулрах хурдыг “хазаарлаж” чадсан ч зогсоож чадахгүй нь үнэн билээ. Учир нь богино хугацаанд валютын захад Төв банкны оролцоо чухал байдаг боловч авч хэрэгжүүлэх бодлогын орон зай Төв банкны хувьд хумигдсаар байна.
2016 оны есдүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1,092.4 сая доллар болж оны эхнээс 17.5 хувиар буураад байна. Гадаад валютын албан нөөц тухайн улсын импортын хэрэглээг доод тал нь 4 сар хангаж чадахуйц байх учиртай.
Манай Төв банкны хувьд уг нөөц нь 4 сарын хэрэглээндээ яг тулчихсан байгаа тул зах зээлд валют нийлүүлж төгрөгийн ханшийг эрчимтэй чангалах боломж хомс байгаа юм.
Ер нь Төв банкны чадамж нь гал унтраах... Харин урт хугацаандаа төгрөгийг амьтай байлгах хүч чадал Монгол Улсын Засгийн газарт бий.
Тиймээс Засгийн газар, УИХ дараах дөрвөн чиглэлийг эрхэм болговоос савалгаатай байгаа валютын ханшийг ТОГТВОРЖУУЛАХ боломжтой гэж харж байна.
ДӨРВӨН АЛХАМ
Энэ алхмуудыг Засгийн газар, УИХ яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол төгрөг улам л суларсаар байна. Хэдийгээр ОУВС, гадаадын бусад орнуудтай зээлийн асуудлаар ярилцаж байгаа гэх боловч ХЭТЭРХИЙ УДААН БАЙНА.
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын дарга М.Энхболд нар аа. Монгол төгрөгөө аврах алхмуудыг нэн даруй эхлэх шаардлагатай нөхцөл байдал үүсжээ.
Ам.доллараар зээл авсан ААН-үүд алдагдал хүлээж элгээрээ хэвтэж эхэллээ. Өмнөх дөрвөн жилд Засгийн газар хангалтгүй ажилласныг бид бүгдээрээ ойлгосон тул одоо шийдвэртэй алхмыг хийж эхэлцгээе!