Нэг ам.доллар 2400 төгрөгтэй тэнцлээ
2016 оны 11 сарын 03
Өнөөдрийн зарласан Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2388 төгрөг 45 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2395 төгрөгөөр худалдан авч, 2400 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2384-2387 төгрөгөөр худалдан авч, 2388-2400 төгрөгөөр арилжиж байна. Түүнчлэн манай улсын бусад голлох валют болох евро 3680 төгрөгтэй тэнцэж байгаа бол БНХАУ-ын юань 356 төгрөг, ОХУ-ын рубль 39 төгрөг 40 мөнгөтэй тус тус тэнцэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37755
0 эможи