Өргөн хэрэглээний барааны өнгөрсөн долоо хоногийн үнэ ханш
Махны дундаж үнэ
2016 оны 11-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5390 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.5 хувиар буюу 230 төгрөг, үхрийн цул мах 4.3 хувиар буюу 295 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 11-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 11-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.8 хувиар буюу 15 төгрөгөөр буурчээ.