Ам.доллар 2410 төгрөгтэй тэнцэж байна
2016 оны 11 сарын 01
Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2374 төгрөг 21 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2396 төгрөгөөр худалдан авч 2410 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд 2374 төгрөгөөр худалдан авч, 2394 төгрөгөөр худалдаж байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө нэг ам.доллар 2300 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр даруй 94 төгрөгөөр ам.долларын ханш өссөн үзүүлэлттэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37638
0 эможи