Долларын ханш 2215 төгрөгтэй тэнцэж байна
2016 оны 9 сарын 03
Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2215 төгрөгтэй тэнцэж байна. Сонгуулийн дараа буюу долдугаар сараас ханшийн өсөлт үзүүлсээр ирсэн ам.доллар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж ийнхүү огцом нэмэгджээ.
Гэтэл өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1991 төгрөгтэй тэнцэж байсан аж. Тухайн үеийн ханшаас өнөөдөр 224 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь эдийн засагт маш олон сөрөг үр дагавар авчрах юм.
Тухайлбал улсын төсвийг батлахдаа нэг ам долларыг 2030 төгрөгөөр тусгасан бөгөөд одоогийн байдлаар 185 төгрөгийн зөрүү гарч байгаа нь төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлэх сөрөг хандлагатай юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35937
0 эможи