Төгрөгийн ханш 22 өдөр дараалан уналаа

2016 оны 8 сарын 17

Монгол Улсын төгрөгийн ханш энэ сард эрчимтэй унаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болоод байна.

Төгрөгийн ханш 22 өдөр дараалан унаж өчигдрийн 17:05 цагийн байдлаар доллартой харьцах ханш 2243.50 байсан нь 1993 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Энэ сард төгрөгийн ханш 7.8 хувиар унаж, улмаар дэлхийн 154 гаруй валютаас хамгийн их ханш нь унасан валют болоод байна.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, гадаадын хөрөнгө оруулалт зогссоны улмаар Монголын эдийн засаг хүндхэн цохилтод орсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цалин бууруулах, өрийг багасгах, гадаадын хөрөнгө оруулалт татах зөвлөл бий болгох зэрэг арга хэмжээнүүдийг хамарсан эдийн засгийг нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж байгаа тухайгаа телевизээр мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангийн /ОУВС/ баг эдийн засгийн тулгамдсан асуудлыг зохицуулах талаар Монголын Засгийн газартай хэлэлцээ хийхээр өчигдөр тус улсад ирсэн байна.

Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер энэ уулзалтын тухай нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаад, “шинэхэн сонгогдсон Засгийн газруудтай урьдчилан холбоо тогтоох олон улсын практикийн дагуу бид энэ уулзалтыг хийж байна” гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35476
0 эможи
keyboard_arrow_up