Хуучин орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй байна

2016 оны 8 сарын 12

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн энэ оны долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн /ОСҮИ/ судалгааг өнөөдөр танилцууллаа. 

“Тэнхлэг зууч” компаны гүйцэтгэх захирал Д.Должинсүрэнгийн мэдээлснээр энэхүү индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4808 орон сууцны үнийг хамруулан тооцжээ. Судалгаагаар өнгөрсөн 7-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх  өнгөрсөн сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурчээ. Шинэ орон сууц, хуучин орон сууцны үнийн индексийг авч үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарч өмнөх сараас 0.5 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсанаар өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлттэй  гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35354
0 эможи
keyboard_arrow_up