Өрхийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

2016 оны 6 сарын 14

Хэрэглээний үнийн индекс тавдугаар сарын эцэст өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар, оны эхнээс 3.3 хувиар, дөрөвдүгээр сараас 0.1 хувиар өссөн дүнтэй гарлаа. Өрхийн хэрэглээний гол бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаагаас инфляци нам дор түвшинд хадгалагдахад нөлөөлж байна гэж УБСЕГ-аас мэдээллээ. Тавдугаар сард инфляци 1.8 хувийн үзүүлэлттэй гарснаас 1.3 нэгж нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлттэй, 0.5 нэгж нь хувцас, бөс даавуу, гутлын бүлгийн үнийн өсөлттэй холбоотой байгаа юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн нийт үлдэгдэл тавдугаар сарын эцэст 11.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 197.6 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна. Харин хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл өнгөрсөн сард 1.9 их наяд төгрөг давжээ. Өөрөөр хэлбэл зургаан төгрөг тутмын нэг нь хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл байгаа юм. Зээлийн төлбөр 90 хоног хийгдээгүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тавдугаар сарын эцэст 888.6 тэрбум төгрөг болсон гэж статистик мэдээлэлд тусгажээ. Энэ нь өмнөх сараас 2.5 хувиар буурсан, харин 2015 оны мөн үеэс 47.9 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Энэ хугацаанд банкны системд чанаргүй зээл нэг их наяд 65.1 тэрбум болсон нь чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сараас 0.8 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеэс 44.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34479
0 эможи
keyboard_arrow_up