Эрэлт их байгаатай холбоотойгоор ноолуурын үнэ өсчээ

2016 оны 5 сарын 11

Хөдөө аж ахуйн биржид ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна. Өнгөрсөн долоо хоногт боловсруулаагүй бараан болон цайвар ноолуурын ханш дунджаар 64 мянга 800-65 мянга 500 орчим төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ. Энэ нь 2015 оны мөн үеэс 10-12 хувиар илүү үзүүлэлт юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт нэг кг бараан ноолуурын ханш анх удаа 70 мянган төгрөгөөс давж гарсан байна. Үнэ өсөх болсон шалтгаан нь ноолуурын эрэлт их байгаатай холбоотой бөгөөд үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа ажээ. Тухайлбал АSЕМ-ийн хурлын үеэр хөрс, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсонтой холбоотойгоор Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагааг нь түр зогсоох тухай хэлэлцсэн гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Харин их хэмжээний бохирдол ялгаруулдаг ноолуур угаах үйлдвэрүүдийн хувьд мөн ийм болгоомжлол байгаа юм. Монгол Улсад одоогоор 90 орчим ноолуур боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд үүнээс хялгасыг нь ялгаж, угаах чиглэлийн 20 гаруй, гүн боловсруулалт хийдэг 14 үйлдвэр байгаа бол үлдсэн нь сүлжмэл эдлэлийн үйлдвэрүүд байна. Эдгээр үйлдвэрүүдэд жилд ойролцоогоор 650-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мөн нийт ноолуурын 80 хувь нь боловсруулах хамгийн эхний дамжлага буюу угаагдсан хэлбэрээр гарч байгаа талаар Монголын ноос, ноолуурын холбооноос мэдээллээ. Мөн ноолуур угаах үйлдвэрүүд түүхий эдээ 100 хувь шахуу БНХАУ-д нийлүүлж байгаа талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33034
0 эможи
keyboard_arrow_up