Ам.долларын ханш дахин 15 төгрөгөөр буурлаа
2016 оны 4 сарын 14
Сүүлийн 6 сарын хугацаанд эрчимтэй өсч байсан ам.долларын ханш өчигдрөөс буурч эхэллээ. Өчигдрийн байдлаар ам.доллар 2025-2029 төгрөгийн хооронд арилжаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 2000-2003 төгрөгөөр худалдан авч, 2013-2016 төгрөгөөр арилжаалж байна. Харин "Найман шарга" валют арилжааны зах дээр ам.доллар 2008-2015 төгрөгөөр арилжаалагдаж 10-15 төгрөгөөр буурчээ. Цаашид ам.долларын ханшийн өсөлт сулрах эерэг дүр зураг бийг эдийн засагчид онцолж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31610
0 эможи