Үхрийн махны үнэ өссөн үзүүлэлттэй байна

2016 оны 4 сарын 01

Хонины ястай мах дунджаар нэг килограмм 6485 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.4 хувиар буюу 515 төгрөгөөр, үхрийн цул мах 4.2 хувиар буюу 360 төгрөгөөр өссөн байна. Ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6900 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.0 хувиар буюу 745 төгрөг, хонины цул мах 4.1 хувиар буюу 285 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30942
0 эможи
keyboard_arrow_up