Долларын ханш 2029 төгрөгтэй тэнцэв
2016 оны 2 сарын 19
Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож тусгасан. Тэгвэл “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2026 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2028-2029 төгрөгөөр зарж байна.
Эдийн засагчид долларын ханшийг цаашид ч өснө гэж тайлбарлаж байгаа. Эрх баригчдын зүгээс энэ оны хоёдугаар хагасаас Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирвэл долларын ханш буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа билээ.
Харин долларын ханшийг өсгөж байгаа нэг хүчин зүйлс нь Монголын улстөрчдийн тоглолт. Өнгөрсөн сард гэхэд Засгийн газар 800 сая долларын “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга болон МАН-ын улстөрөөс болоод тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29058
0 эможи