Үхрийн цул махны үнэ 55 төгрөгөөр буурчээ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3900 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5515 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.8 хувиар буюу 55 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 25 төгрөгөөр өсч, харин хонины цул мах 1.7 хувиар буюу 85 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.