Юанийн ханш унав

2015 оны 10 сарын 22

-Хятадаас хөрөнгө оруулалт нүүр бууруулж байна-

Хятадын санхүүгийн зах зээл хэдэн долоо хоног тогтвортой байснаа дахин хөдөлгөөнд орж эхлэв.

 

Юанийн ханш дотоод, гадаад зах зээлд спрэд нь (spread «цацлага» гэх англи үгнээс) — худалдах, худалдан авах хүсэлийн шилдэг үнийн хоорондын нэгэн агшины зөрөө) сарын дотор доод хэмжээндээ хүрлээ.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдын талаарх мэдээлэл гарсны дараа гадаад зах зээлд Хятадын валют савалж, ханшинд нь нөлөөлж эхэлсэн юм. Сануулахад, юанийн гадаад болон дотоод ханш өмнөх гурван долоо хоногийн дотор хөл нийлүүлэн алхаж байв.

zerohedge

Хөрөнгө оруулалтаас үүдсэн дарамт нь Хятадад оруулж буй хөрөнгө оруулалтыг бууруулж, хөрөнгө оруулалтаа татах урсгалыг хурдасгаж магадгүй юм.

zerohedge

Лхагва гаригийн Хятадын санхүүгийн зах зээл тайван өнгөрлөө. Хөрөнгийн үнэлгээнүүд нь бага зэргийн хасахтай арилжаалагдав. Гэхдээ хэрэв анхааралтай харах юм бол зарим нэг үзүүлэлт маш таагүй гэхээр байгаа юм. Учир нь Хятадын хөрөнгө оруулагч нар өөрсдийн алдаан дээр суралцах хүсэлгүй дахиад л зээлийн хэрэгслийн хувьцааг худалдан авцгааж байна.  Маржиналь (англ. Margin trading.) өр нь аравдугаар сарын  эхнээс өсч эхэлсэн бөгөөд сүүлийн дөрвөн сарын доторх хамгийн урт хугацааны өсөлт боллоо.

zerohedge

Магадгүй, үүний буянаар бид Хятадын хөрөнгийн индексүүдийн үнийн сэргэлтийг харж байж болох юм. Тэр нь аажмаар наймдугаар сарын ханш сулралтын өмнөх төвшинд очиж байна.

zerohedge

Энд нэмээд байх зүйлгүй, маржиналь байрлал өмнө нь өсөөд юунд хүрснийг бид мэднэ. Мөн одоо Дундад улсын  өрийн зах зээл дээр хөөс маягийн юм үүсээд байгаа нь түгшүүр төрүүлэхээр болж байна.

Хятадаас гадагш урссан хөрөнгийн хэмжээ энэ жилийн эхний найман сард $500 тэрбум доллар боллоо гэж АНУ-ын Сангийн яамны илтгэлд өгүүлсэн байна.

Дэлхийн эдийн засгийн байдлын талаар Конгресст тавьсан  хагас жилийн тайланд Америкийн Сангийн яам юанийг дутуу үнэлэгдэж байгаа гэсэн санаанаасаа татгалзжээ. Урт хугацааны ирээдүйд юань чангарч болохыг Вашингтонд онцолжээ.

Мөн тэрхүү илтгэлд, Хятадын Ардын банк үндэсний валютаа дэмжихээр гурван сарын дотор 230 тэрбум доллар зарцуулсныг хэлжээ. Энэ арга хэмжээ нь Хятадаас нүүр бууруулж буй хөрөнгийн урсгалыг хэсэгчлэн нөхөж чаджээ. Наймдугаар сард Хятадаас гарсан долларын урсгал хамгийн өндөр байлаа. Тэр үеэр хөрөнгө оруулагчид $141,66 тэрбум доллараа эргүүлэн татсан байна.

Хөрөнгө оруулагчид Хятадыг орхиод зогссонгүй. Одоо Японыг ч орхицгоох болов. Тэнд Nikkei  хөрөнгийн  индекс шууд хоёр хувиар өслөө. Сайн мэдээнээс биш харин сөрөг мэдээ түүнд илүү нөлөөлсөн гэхээр байгаа юм.

zerohedge

Японы экспорт есдүгээр сард дөнгөж 0,6% хувиар нэмэгдэв. Харин шинжээчид өсөлтийг нь бараг 4% болно гэж байлаа. Зах зээлийн сонирхол нь  эдийн засагт төдийлөн нөлөөлөөд байхгүй шинэ дэмжлэгт байгаа. Ноён Абэ 2013 онд өргөн цар хүрээтэй цуврал дэмжлэгийн арга хэмжээ авч буйгаа зарласныг бид сайн санаж буй.  Япон иенийн ханш бууснаар экспорт ноцтой өсч, эдийн засаг нь зогсонги байдлаас гарна гэсэн хүлээлт байсан билээ.

zerohedge

Бидний эндээс харж байгаагаар иенийн сулралт нь тодорхой хугацаанд үр дүн өгсөн ч түүний дараагаар экспорт нь дахиад л унаж эхэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25916
0 эможи
keyboard_arrow_up