3 өрөө орон сууцны үнэ оны эхэн үеэс 11,8 хувиар буурчээ

2015 оны 10 сарын 21

-HOUSE MARKET-

Улаанбаатар хотод хуучин орон сууцны үнэ 9-р сарын байдлаар хэдэн төгрөгт хэлбэлзэж байсан мэдээллийг хүргье.

“Мастер пропертис” компанийн судалгаагаар:
1 өрөө байрны дундаж үнэ 60.2 сая,
2 өрөө байр 94.1 сая,
3 өрөө 128.0 сая төгрөг байлаа.
Энэ үнийг өнгөрсөн сартай харьцуулахад 1 өрөө байр 4.3% -иар, 3 өрөө байр 0.1%-иар ,  2 өрөө байр 1.6%-иар  тус тус буурчээ.

Харин  оны эхэн үетэй харьцуулахад  1 өрөө байр 9.7% ,  2 өрөө байр 9.6%,  3 өрөө байр 11.8%-иар  мөн буурсан дүнтэй байна.

Түрээсийн үнийн тухайд Улаанбаатар хотод 1 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 456.2 мянган төгрөг, 2 өрөө 587.0 мянган төгрөг, 3 өрөө 807.1 мянган төгрөг байна.

Орон сууцны түрээсийн үнэ СБД-т хамгийн өндөр, СХД-т хамгийн бага үнэтэй байлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25904
0 эможи
keyboard_arrow_up