Ноолуурын үнэ өнгөрсөн оныхоос 23 мянгаар буурчээ

2015 оны 7 сарын 23

Ноолуурын үнэ дотоодын зах зээлд буурлаа. Жил бүрийн хавар малчид ноолуураа тушаан, бэлэн мөнгөтэй золгодог. Гэтэл энэ жил ноолуурын дундаж үнэ буурчээ.

Ноолуурын үнэ аймаг бүрт харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын үнэ Говь-Алтай аймат хамгийн хямд буюу 30 000, Архангай, Хөвсгөл аймгуудад хамгийн өндөр буюу 57 000 төгрөг байсан юм.

Харин тавдугаар сард байдал өөрчлөгдөн, Архангай, Хөвсгөл дэх үнэ 55-56 мянга болон буурч, Говь-Алтай аймгийн үнэ 40 мянга болж өсчээ. Өнгөрсөн онд оргил үедээ буюу 80 мянгад хүрсэн ноолуурын дундаж үнэ ийнхүү аажмаар буурч, энэ сарын эхээр хамгийн өндөр үнэд хүрсэн нь 57 000 (Баянхонгор аймаг), хамгийн бага үнэтэй нь 25 000 (Говьсүмбэр аймаг) байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23900
0 эможи
keyboard_arrow_up