Ам.доллар 1985 төгрөгтэй тэнцэж байна
2015 оны 4 сарын 17
Монголбанкны өдөр тутмын гаргадаг гадаад валютын ханшийн мэдээллийг харахад ам.долларын ханш буурсан нь харагдаж байна. Тодруулбал, энэ сарын 15-ны өдрийн хаалтын ханшаар ам.доллар 1982.99 төгрөгтэй тэнцэж байгаа нь өнгөрсөн сарын мөн үеийнхээс 4.44 төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Харин валютын бусад ханшийн хувьд евро 1.76 төгрөгөөс өсч 2110.00 төгрөг, рубль 6.88 төгрөгөөр өсч 39.36 төгрөг,юань 2.09 төгрөгөөр өсч 319.62 төгрөг тус тус хүрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20719
0 эможи