Орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 03-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 17.3 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.05 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.35 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -6.7 хувиар буурчээ.
Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн нэгдсэн индекс 7 сар дараалан буурлаа.
Шинэ орон сууцны үнийн индекс суурь үеэс 25.4 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.37 хувиар, оны эхэн үеэс -1.08 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулбал 0.55 хувийн өсөлт харагдаж байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 12.9 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.06 хувиар, оны эхэн үеэс -2.8, өнгөрсөн оны мөн үеэс -10.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 17.3% | 26.0% | 12.9% |
Өмнөх сартай харьцуулахад | 0.05% | 0.5% | -0.06 % |
Оны эхэнтэй харьцуулахад | -1.35% | -0.57% | -2.8% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -6.7% | -0.44% | -10.1% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4408 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.









