Ам.долларын ханш амралтын өдрүүдээр 2000-д хүрэх нь
Сүүлийн хэдэн хоног ам.долларын ханш тогтмол өсөлттэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд дунджаар нэг ам.долларыг 1996 төгрөгөөр зарж байгаа ажээ.
Тэгвэл “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларын ханш 1988 төгрөг байжээ. Ийнхүү ам.долларын ханш өсөх болсон хэд, хэдэн шалтгаан байгаа бөгөөд хамгийн гол шалтгаанууд бол дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн үргэжилсэн уналт болон нүүрсний орлого буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассан явдал гэж томоор харж болно.
Харин манайд ам.долларын ханш нэмэгдэх үйл явц улирлын чанартай шинэ бараа бүтээгдэхүүн татах үед эрчимтэй явагддаг.
Энэ цаг үед ганзагын наймаачид урд, хойд хөрш рүү хаврын бараандаа ид явж байгаа юм. Тиймээс валютын ханш өсч буй хэрэг.
Мөн ам.долларын ханшийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 209 төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдаад байна.