Хүнсний бүтээгдэхүүний үнийн статистик
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2015 оны 1-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2015 оны 1-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7395 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 180 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 225 төгрөг, хонины цул мах 2.2 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2015 оны 1-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2015 оны 1-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 3.5 хувиар буюу 45 төгрөгөөр, монгол байцаа 2.0 хувиар буюу 25 төгрөгөөр буурч, харин манжин 2.2 хувиар буюу 35 төгрөгөөр өсчээ.
- See more at: http://city.time.mn/content/53043.shtml#sthash.jc0veXBP.dpuf