Валютын ханшийн өсөлт ойрын хэдэн сардаа үргэлжилнэ
2015 оны 1 сарын 09
Өнөөдрийн байдлаар монголбанкны албан ханшаар америк доллар 1925 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 1935 төгрөгт хүрээд байна. Тодруулбал америк долларын ханш өмнөх сарынхаас 2,4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар өссөн байгаа юм. Ингэж сүүлийн үед америк доллар өсч байгаа шалтгааныг эдийн засагчид валютын нөөц буурсан болон үндэсний баяр болох цагаан сар болох гэж байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн валютийн ханшийн энэ өсөлт ойрын хэдэн сардаа үргэлжилнэ гэдгийг МУИС-ийн эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн ахлах багш П.Баянсан хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15427
0 эможи