Засгийн газрын үнэт цаасыг авах захиалга ирсэнгүй
2015 оны 1 сарын 07
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.625 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар олон нийтэд санал болгосон ч ЗГҮЦ-ыг авах захиалга ирээгүй байна. Улмаар өнөөдрөөс эхлэн анхдагч зах зээлийн захиалгыг хөрөнгө оруулагчдаас дахин авахаар болжээ. Засгийн газраас тодорхой давтамжтайгаар дотоодын зах зээл дээр үнэт цаас бонд гаргаж, эх үүсвэр татдаг. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сард ЗГҮЦ болон бонд дотоодын зах зээл дээр арилжигдахгүй байх тохиолдол олон гарч буй билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15247
0 эможи