Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 0,8 хувиар өсчээ

2014 оны 4 сарын 14
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өсчээ

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны гуравдугаар сарын эцэст 801,2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5,9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16,5 хувиар өсчээ. Харин нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж өнгөрсөн сарын эцэст өмнөх сарынхаас хоёр хувиар буурч, 2328,8 тэрбум

 

төгрөгт хүрсэн байна. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл сарын эцэст 11380,9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас хоёр хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл сарын эцэст 594,5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас зургаан хувиар өссөн байна. Эдийн засгийн таагүй үзэгдэл нөлөөлсөн байж болох талаар тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс асуухад “Шууд хэлчихэж болохгүй л дээ. Олон зүйлээс шалтгаалсан байж болно. Ирэх сарын нийгэм, эдийн засгийн судалгаагаар тодорхой болно” гэсэн юм.
Ажилгүйчүүдийг докторууд тэргүүлж эхлэв
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны гуравдугаар сарын эцэст 41,8 мянга болжээ.  Энэ нь, өмнөх сартай харьцуулахад өссөн үзүүлэлт гэнэ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний улиралд ажилгүй 16,6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 4000 нь ажилд зуучлагдан орж, 5,6 мянга нь ажил идэвхгүй хайж байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дөрвөн хувийг магистр, доктор, 27,2 хувийг дипломын болон бакалаврын, 8,4 хувийг тусгай мэргэжлийн, 46,2 хувийг бүрэн дунд, 10 хувийг суурь, 2,7 хувийг бага боловсролтой, 0,7 хувийг боловсролгүй иргэн эзэлж байна хэмээлээ.  Гэхдээ нийт ажилгүй иргэдийн 62,2 хувийг 15-34 насныхан эзэлж байгаа нь асуудал гэдгийг тус хорооныхон хэлж байлаа. Тэр дундаа хөдөө орон нутагт ажилгүйдэл нэмэгдэж байна гэлээ.
Монгол Улсын экспорт 22 хувиар өслөө
 Монгол Улс 2014 оны эхний улиралд дэлхийн 105 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1982,9 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 986,9 сая ам.доллар болж, импорт 996 сая ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1,6 хувиар өссөн гэнэ. Үүнээс импортын хэмжээ 17,3 хувиар буурсан бол экспортынх 22 хувиар өссөн байна. Ерөнхий индексээр өмнөх сарынхаас 0,8 хувиар өсөхөд хүнсний бараа усны бүлгийн үнэ дүнгээрээ 1,7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 1,2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэлээ.  Хүнсний бараа, үйлчилгээний үнийн 0,8 хувийн өсөлтийн 0,5 нэгж нь хүнсний бараа,  ус, ундаа бол харин 0,2 нэгж нь хувцас бөс бараа гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.
 Хүнсний барааны үнэ 0,5 хувиар нэмэгдлээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0,5 хувиар өсчээ. Тэр дундаа өнгөрсөн сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас бүх аймагт 0,1-3,7 хувиар өссөн гэнэ. Тухайлбал, хамгийн өндөр буюу 3,7 хувийн өсөлтөөрөө Дорноговь аймаг тэргүүлж байна. Харин Улаанбаатарын хувьд өнгөрсөн сард өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 329 нэрийн бараа, үйлчилгээний 15,6 хувийнх нь үнэ өсч, 0,9 хувийнх нь буурч, 84,5 хувийнх нь тогтвортой байлаа. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны  34-ийн үнэ нэмэгджээ.
Аж үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнийхээ 64,2 хувийг гадаадад борлуулсан
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр, 2014 оны эхний улиралд 1614,7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 27,5 хувиар өссөн байна. Тэр дундаа уул уурхай, олборлох салбарынхан 42,3, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийнх 19 хувиар өсч, боловсруулах аж үйлдвэрийнх 2,9 хувиар буурсан гэлээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 2,5 хувиар өсч, харин жилийн эцсийнхээс 5,3 хувиар буурсан байна. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох, аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр, баяжмал, газрын тос, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 8,2 -1,8 дахин,  харин боловсруулах  аж үйлдвэрийн салбарт нарийн боов, хиаман төрлийн зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2,4-2,7 дахин өссөн байна. Борлуулсан бүтээгдэхүүн эхний улиралд 1605,2 тэрбум төгрөг болж, үүнээс 64,2 хувийг гадаадад зах зээлд борлуулсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1432
0 эможи
keyboard_arrow_up