Хөрөнгийн бирж өнөөдөр 54.5 сая төгрөгийн үнэт цаас худалджээ
2014 оны 11 сарын 12
Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 138.910 ширхэг хувьцааг 54.5 сая төгрөгөөр худалджээ. Энэ өдөр “А” самбарт 17 компанийн 83.058 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 42.5 сая төгрөгийн арилжааг хийсэн байна. Тэгвэл “Б” самбарт хоёр компанийн нийт 2.010 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.2 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин өдрийн багцын арилжаагаар нэг компанийн 53.842 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн энэ өдөр ТОП-20 индекс 0.16 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11919
0 эможи