Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ

2014 оны 4 сарын 08

Энэ сарын 2-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1, өмнөх долоо хоногийнхоос 2.7 хувиар өсчээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.5, үхрийн ястай мах 1.5, цул нь 3.7, адууны мах 0.1, ямааны мах 1.0 хувиар тус тус өссөн байна.

 

Одоогийн байдлаар хонины нэг кг мах /ястай/ дунджаар 7635, үхрийн мах /ястай/ 8555, үхрийн цул мах 10335, адууны мах 6550, ямааны мах 5775 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Мөн савласан /нэг литр/ сүүний үнэ өмнөх долоо хоногийнхоос 5.2, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Харин гурил, будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын болон цөцгийн тосны үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөгдөөгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1176
0 эможи
keyboard_arrow_up