Махны үнэ цаашдаа ч буурах төлөвтэй байна
2014 оны 11 сарын 11
"Хүчит шонхор" захын худалдаачид махны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад 1000-1200 төгрөгөөр буурсан гэв. Цаашдаа ч махны үнэ буурах төлөвтэй байна.
"Хүчит шонхор" зах дээр өчигдрийн байдлаар үхрийн гуяны цул мах кг нь 9000, үхрийн ястай махны үнэ 6800-7000 болж буурсчээ. Мөн адууны яастай мах 5000, цул нь 5300-5500, хонины ястай мах кг нь 4000-5500, цул нь 6200 төгрөг, ямааны ястай мах 3800-4000, цул нь 5500-5800 төгрөгийн үнэтэй байлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11753
0 эможи